Иерусалимын асуудлаарх НҮБ-ын тогтоолд АНУ хориг тавив

Мэдээ

"Иерусалимыг Израйлийн нийслэлээр хүлээн зөвшөөрөх"-ийг эсэргүүцэх тухай Аюулгүйн зөвлөлийн тогтоолд АНУ хориг тавилаа. Египет улсын санаачлан боловсруулсан энэхүү тогтоолыг батлахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 14 гишүүн улс дэмжээд байсан юм. Эдгээр улсын тоонд АНУ-ын холбоотон Их Британи, Франц, Япон улс багтсан нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татаж байна. Дээрх төсөлд АНУ болон Дональд Трампын нэрийг тодорхой заагаагүй ч Иеурусалимын статусыг өөрчлөх шийдвэрийг эсэргүүцэж буйг дурджээ. АНУ ийнхүү 1990 оноос хойш Палестин, Араб-Израйлийн асуудлаарх тогтоолд 14 удаа хориг тавиад байна. АНУ-ыг хориг тавьсны дараа Палестинаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч "Энэ шийдвэр энх тайван тогтоох боломжид саад хийлээ" гэж онцолжээ. Харин Иерусалимын статусыг өөрчлөхийг эсэргүүцсэн тогтоолын төсөлд хориг тавьсанд Израйлийн байнгын төлөөлөгч талархаж байгаагаа мэдэгдсэн байна.



САНАЛ БОЛГОХ