Итгэл өдөөх алт
Алтны спот ханш лхагва гарагт 0.8 хувиар өсөж 1352 ам.долларт хүрэв
“Найдвараа бүү алд. Түүнд гялалзах боломж бий”. Итгэм төрүүлэм ийм үгийг алтны ханш савласан сүүлийн хэдэн өдөр шинжээчид хэлж, хөрөнгө оруулагчдыг тайвшруулав. АНУ-ын шинээр ажилд орсон иргэдийн тоо өнгөрсөн долоо хоногт ил болж, шинжээчдийн таамгийг давлаа. Уг нь эдийн засагчид өнгөрсөн сард 180 мянган америк хүн ажилтай болсон гэж таамаглаж байв. Гэтэл энэ даруу таамгаас даруй 70 мянгаар илүү дүн гарах нь тэр. Энэ нь ажилгүйдлийг мөнгөний бодлогынхоо нэг луужин болгодог АНУ-д сайн мэдээ. Бас хэт зөөлөн мөнгөний бодлогоо хумих эерэг дохио болов.
Хэрэв манай гарагийн хамгийн том эдийн засаг мөнгөний бодлогоо өөрчилж, жишиг хүүгээ танавал дэлхийн хамгийн түгээмэл валютын ханш өснө. Ингэснээр ам.доллартай урвуу, бидний амьдралтай нягт хамааралтай алтны үнэ уруудах төлөвтэй. Тиймээс ажилд орсон америкчуудын тоо алтны ханш долоон өдрийн доод цэгт хүргэхэд шууд нөлөөлөв. Америкийн хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл ил болсон энэ сарын 4-нд шар металлын ханш 2.6 хувиар урууджээ. Улмаар хоёр жилийн дээд цэгт хүрч, 1400 ам.долларыг шүргэж байсан шар металлын ханш 1300 ам.долларт дэнжигнэв. Гэхдээ лхагва гарагт алтны спот ханш эргэн сэргэлээ. Хэдийгээр ханш цөөнгүй хоног дараалан уруудсан ч, 1300 ам.доллараас буугаагүй юм. Бас АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ энэ оны эцэс гэхэд өсгөх магадлал өндөр байгаа ч алтны ханш он гарсаар 20 гаруй хувиар чангараад байна. Цаашид ч өсөх өөдрөг төлөвтэй. Шар металлын ханш чангарч, энэ оны эцэс гэхэд 1500 ам.доллар хүрнэ гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлж байна. Мөн “зөгнөл”-өө хамгаалах хэд хэдэн үндэслэлийг ч хэлж байгаа. Эдгээр үндэслэлийн эхэнд геополитикийн эрсдэл эрэмбэлэгдэж байна. Исламын улс спот ханш эргэн сэргэлээ. Хэдийгээр ханш цөөнгүй хоног дараалан уруудсан ч, 1300 ам.доллараас буугаагүй юм. Бас АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ энэ оны эцэс гэхэд өсгөх магадлал өндөр байгаа ч алтны ханш он гарсаар 20 гаруй хувиар чангараад байна. Цаашид ч өсөх өөдрөг төлөвтэй. Шар металлын ханш чангарч, энэ оны эцэс гэхэд 1500 ам.доллар хүрнэ гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлж байна. Мөн “зөгнөл”-өө хамгаалах хэд хэдэн үндэслэлийг ч хэлж байгаа.
Алтны ханш өнөөгийн үнээс өсөх төлөв давамгайлж байна
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй