"Don't Breathe" аймшгийн кино “Box Office”-ийг тэргүүллээ

Мэдээ

“Sony Pictures”-ийн "Don't Breathe" аймшгийн кино өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкт нээлтээ хийсэн даруйдаа сүүлийн гурван долоо хоног “Box Office”-ийг тэргүүлж байсан “Suicide Squad”-ийг ардаа орхин ашиг, орлогоороо тэргүүлж эхэллээ. Есөн сая ам.доллараар бүтсэн энэхүү кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 26.1 сая ам.долларын орлого олоод байна. Харин “Box Office”-ийн жагсаалтын гуравдугаарт "Kubo and the Two Strings" хүүхэлдэйн кино бичигдэж байгаа бол адал явдалт, инээдмийн "Sausage Party" анимейшн дөрөвдүгээрт оржээ. Удаах байрт 7.5 сая ам.долларын орлогоор Жессика Альба, Томми Ли Жонесийн гол дүрд нь тоглосон "Mechanic-Resurrection" кино бичигдсэн байна.



САНАЛ БОЛГОХ