"Rosneft"-ийн 19.5 хувийг БНХАУ болон БНЭУ-д худалдана
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Төрийн мэдлийн газрын тосны “Rosneft” компанийн хувиас БНХАУ, БНЭУ-д худалдахаар төлөвлөж байна. “Rosneft” компанийн 19.5 хувийг 11 тэрбум ам.доллараар худалдах нь ОХУ-ын хувьд анхны их хэмжээний хувьчлал болох юм. “Rosneft”-ийн хувийг худалдсанаар Ерөнхийлөгч Владимир Путин төсвийн хомсдолын асуудлыг шийдвэрлэх боломжтой бөгөөд Украйн, Сирийн зөрчлийн улмаас барууны орнуудтай харьцах харилцаа дордсон энэ үед ОХУ-ын олон улс дахь геополитикийн байр суурийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх аж. Өмнө нь БНХАУ, БНЭУ “Rosneft”-ийг худалдан авах сонирхлоо илэрхийлж байсан ч хамтарсан хэлцэл хийх талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Хэдий тийм боловч баасан гарагт Санкт Петербургийн Олон улсын эдийн засгийн форумын үеэр БНЭУ-ын Газрын тосны сайд "БНХАУ-тай газрын тосны хамтарсан төслүүдэд ажилладаг, цаашид ч хамтарч ажиллах боломжтой" хэмээн хэлжээ. “Rosneft” компанийн хувьцаа Лондонгийн Хөрөнгийн биржид баасан гарагт 5.3 хувиар өсч, зах зээлийн үнэлгээ нь 52.8 тэрбум ам.долларт хүрээд байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй