Сирид ОХУ-ын нисдэг тэргийг унагалаа
Мэдээ
Сирид ОХУ-ын нисдэг тэргийг буудаж унагасны улмаас таван хүн амиа алдсан байна. ОХУ-ын “Ми-8” нисдэг тэрэг нь Алеппо хотод хүмүүнлэгийн тусламж үзүүлээд буцаж явах замдаа халдлагад өртсөн аж. "Нисдэг тэргийг буудаж унагасан явдал нь террорист үйл ажиллагаа" гэж ОХУ-ын Генерал Сергей Рудской мэдэгдээд байгаа юм. 2015 оны есдүгээр сард эхэлсэн ОХУ-ын Сири дэх цэргийн ажиллагааны хүрээнд тус улсын зэвсэгт хүчин Башар Ал-Ассад тэргүүтэй Сирийн Засгийн газрын “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцлийг идэвхтэй дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм. Тиймээс мөргөлдөөн хурцдаад байгаа Алеппо хотын иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэрийг ОХУ-ын Батлах хамгаалахын сайд Сергей Шойгу өнгөрсөн долоо хоногт гаргажээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй