Владимир Путин хууль тогтоогчдыг эвтэй байхыг уриалав

Мэдээ

ОХУ-ын Парламентын сонгуулийн дараах Төрийн Думын анхны хуралдаан эхэллээ. ОХУ-ын үндсэн хуулийн дагуу Төрийн Дум анхны хуралдаанаа Парламентын сонгуулиас хойш 30 хоногийн дотор зарлан хуралдуулах ёстой байдаг ч Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу хуралдааныг эрт зарлах эрхтэй байдаг байна. Үүний дагуу Владимир Путин Төрийн Думын хуралдааныг албан ёсоор нээж, үг хэллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хууль тогтоогчдыг эвтэй байхыг уриалаад хууль тогтоогчдыг ОХУ-ын эдийн засгийн өрсөлдөх чадварт саад болж буй аливаа хууль журмын асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай төсөл хөтөлбөрүүдэд бүрэн санхүүжилт олгохыг хүссэн байна.

Мөн бизнесийн салбарынхныг хуулиар хамгаалж, аливаа дарамт шахалтаас ангид байлгахыг үүрэг болгожээ. Сүүлийн үед Сирийн асуудлаас болж АНУ, ОХУ-ын харилцаа хурцадмал байдалд шилжээд байгаа ч Владимир Путин Думын хуралдааны үеэр энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Харин "ОХУ, АНУ-тай харилцаагаа дахин сэргээх боломжтой" гэж ОХУ-ын Чөлөөт Ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский мэдэгджээ. Мөн Коммунист намын тэргүүн Геннадий Зюганов "ОХУ-ын одоогийн хямралыг онцолж, Ерөнхийлөгчийн сонгуульд нөхцөл байдлыг харгалзан үзнэ" гэж мэдэгджээ. Геннадий Зюганов “10 жил Төрийн эрх барьсан хүмүүс зургаан жилийн хямралыг бий болгосон гэдгийг бид ойлгох хэрэгтэй.

Үүнийг бид Ерөнхийлөгчийн сонгуульд харгалзан үзнэ. Ядуурал нэмэгдэж, зэвсэгт хүчний аюул ихсэж, бид улсынхаа нөлөөлөл, эрх мэдлийг алдаж байна” хэмээн онцолсон бол Чөлөөт Ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский “АНУ бүх хоригоо цуцалж бидэнд нөхөн төлбөр олгох хэрэгтэй. Бид тэдэнтэй хэлэлцэж болох ч түрэмгий хандлага анхлан гаргасан улс нь бид. Сиричүүд Алеппод түрэмгий арга хэмжээ авч байна. Манай улс АНУ-ын зэвсэгт хүчний харилцаа ч бас үүнд өртөж байна” гэж мэдэгджээ. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Энэ дэлхийн бүх хүмүүс, бүх улсад хүчирхэг байх эрх нь байна. Бид хүчирхэг байхыг агуу улс байна гэж үздэггүй. Бид хэнд ч юу хийх ёстой, юу хийх ёсгүйг нь зааж зааварладаггүй” хэмээн онцолжээ.



САНАЛ БОЛГОХ