Британид шатрын тааварт сая доллар амлажээ

Амьдралын хэв маяг


Их Британийн сент эндрюсийн их сургуулийн эрдэмтэд эртний шатрын бодлогыг тайлсан хүнийг нэг сая ам.доллараар шагнахаа зарлав. Найман бэрсийн бодлого гэдэг нь 1850 оноос хойш мэдэгдсэн зүйл. Түүний учир утга нь шатрын 64 нүдтэй хөлөг дээр найман бэрсийг бие биеэ довтлохгүйгээр байрлуулах явдал юм. Энэ бодлогыг хүн бодож чадах боловч нөхцөлийг хүндрүүлсэн тохиолдолд (өөр хэлбэл хөлгийн хэмжээг томсгож, бэрсийн тоог нэмнэ) компьютерээр тооцоолол хийж байгаа аж.

Гэтэл хөлгийн нүдний тоог 1000 х 1000 хүртэл нэмэгдүүлэхэд програм хүртэл гацаж байгаа гэнэ. Иймээс эрдэмтэд хүсэж байгаа бүх хүнийг оюун ухаанаа туршиж, тааврыг тайлах арга зохиох буюу зарчмын хувьд бодох боломжгүй гэдгийг нотлохыг санал болгожээ. Судлаачид ийнхүү шагнал амлахдаа ийм программ зохиож чадсан хүн түүнийг бусад чухал зорилтыг шийдвэрлэхэд ч ашиглаж чадна гэж тооцсон байна.


САНАЛ БОЛГОХ