АНУ-ын пуужингийн хамгаалалтын эсрэг ОХУ, БНХАУ хамтран арга хэмжээ авна
АНУ-ын пуужингийн хамгаалалтын эсрэг ОХУ, БНХАУ хамтран арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Хоёр улс АНУ-ыг пуужингаа Европт болон Азийн бүс нутагт байршуулсныг буруушаан, олон улсын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн байна. Мөн 2017 онд ОХУ, БНХАУ-ын зэвсэгт хүчин хамтран пуужингийн хамгаалалтын сургуулилт хийхээр харилцан тохиролцжээ. Хамтран сургуулилт хийх нь улсынхаа аюулгүй байдлыг ханган, учирч болох хохирлын үр нөлөөг бууруулах ач холбогдолтой гэж ОХУ-ын Зэвсэгт хүчний дэслэгч генерал Виктор Познихир тайлбарласан байна. Харин "БНАСАУ-ын цөмийн зэвсгийн туршилтыг далимдуулан, АНУ Ази, Номхон далайн бүсэд пуужингаа байрлуулсан нь бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж байна" гэж БНХАУ-ын Зэвсэгт хүчний төв хорооны тэргүүн Цай Юн мэдэгджээ.
Тэрбээр “АНУ пуужингийн хамгаалалтаа нэмэгдүүлж байгаа нь олон улсад болон бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Энэхүү үйлдэл нь пуужингийн хэрэглээг үл дэлгэрүүлэх улс төрийн, дипломат харилцаанд заналхийлж байна. БНАСАУ-д цөмийн зэвсгийн туршилт хийсэн явдлыг далимдуулан АНУ Ази, Номхон далайн бүсэд пуужингаа байрлуулж, АНУ-Японы болон бусад холбоотон улсуудтайгаа зэр зэвсгийн хүчээ нэмэгдүүлж байна. Энэ нь бүс нутгийн тогтвортой байдлыг бий болгох саад учруулж байна” хэмээн онцоллоо.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй