ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Зар, тендер


Огноо: 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр


Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь “Цэцэрлэгийн барилгын зураг төсөв боловсруулах” /Сүхбаатар дүүрэг, 15 хороо/ зөвлөх үйлчилгээний ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.


Энэхүү зөвлөх үйлчилгээ НХААГ-19/012 дугаартай болно


Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

3.1 Улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн баталгаажуулсан хуулбар

3.2 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт

Харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт

Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолтыг улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан банк тус бүрээс ирүүлнэ.

Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолтыг ирүүлэх ба ингэхдээ хуудсын доод хэсэгт байрлах тоо, тэмдэгт орсон 36 оронтой нууц дугаарыг гаргацтай байхаар ирүүлнэ. Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар хураамж, төлбөрөө төлсөн байна. Тодорхойлолт нь тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна.

Ижил төстэй ажлыг хамгийн багадаа нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ажил гүйцэтгэсэн байна. Сүүлийн 2 жил ( 2017, 2018 он) гүйцэтгэсэн ажлын гэрээ, актыг хавсаргана.

Голлох болон инженер техникийн ажилтнуудын дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлнэ.

Тусгай зөвшөөрлийн хуулбарыг эхээс баталгаажуулж ирүүлэх

Зураг төсөл боловсруулах байгууллага нь:

Барилга, хот байгуулалтын яам

1.2.1 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зураг төсөл

1.2.4 Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

1.2.5 Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл (10кВ хүртэл), дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, дохиолол, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл, орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл /КИП/, автоматикийн зураг төсөл

1.2.6 Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв эсвэл;

ЗТ-3.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл

ЗТ-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын систем, гадна салбар шугам сүлжээ,түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

ЗТ-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

ЗТ-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл /КИП/, автоматикийн зураг төсөл

ЗТ-6.4 Барилга байгууламжийн дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл

ЗТ-11.2 Барилга байгууламжийн ажлын төсөв

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цаг хүртэл авч болох бөгөөд Цахим Худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээр мэдүүлгээ 2019 оны 07 дугаар сарын 19–ний өдрийн 11:00 цагийн дотор ирүүлнэ үү

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу-15, Нийслэлийн Засаг захиргааны IV байр, 10 дугаар давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Утас: 75757807 Цахим хаяг: www.tender.gov.mn, www.ub-procurement.mn