Д.Сүхбаатарын хөшөө хамгаалалтад байдаг

Мэдээ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хү рээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор зорьж үзэх ёстой 20 дурсгалыг танилцуулж байгаа аж. Үүнд хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа юм. Улаанбаатар хотод зорьж үзэх хөшөө дурсгалд:

♦ Д.Сүхбаатарын морьтой хөшөө

♦ Х.Чойбалсангийн хөшөө

♦ Эмнэг сургагч баримал

♦ Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын хөшөө цогцолбор

♦ Ажилчны алдар баримал зэрэг багтдаг.

Д.Сүхбаатарын хөшөөний хувьд 1946 онд барималч С.Чоймбол бүтээсэн аж. Энэхүү хөшөөг Ардын хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Монголын үндэсний баатарт зориулан төв талбайд босгосон гэж түүхийн сурвалжуудад тэмдэглэн үлдээжээ. Монгол хүний бүтээсэн орчин үеийн анхны хөшөө гэдгээрээ онцлог бөгөөд хөшөөг Сүхбаатар дүүргийн хамгаалалтад байдаг юм. Харин 2011 онд хөшөөг хүрэлджээ. Хөшөөний урт 4.1 метр, өргөн 1.85 метр, өндөр 10.62 метр, морины хөшөөний өндөр дөрвөн метр юм.


САНАЛ БОЛГОХ