БНХАУ-ын хэрэглэгчид түргэн хоолноос татгалзаж эхлэв
Олон тэрбумаар үнэлэгдэх БНХАУ-ын түргэн хоолны зах зээлд “Yum! Brands” болон “Mcdonald’s” брэндүүд анх нээгдсэн цагаасаа хойш хамгийн том тоглогчид байсаар ирсэн. Хэдий тийм боловч БНХАУ-ын хэрэглэгчдийн эрүүл хоол хүнсийг эрхэмлэх хандлага нэмэгдсэнээр энэ хоёр брэндийн зах зээлд эзлэх хувь буурч эхэлсэн байна.
Тиймээс компаниуд тус улс дахь бизнесдээ хөрөнгө оруулагч хайж эхлээд байгаа юм. Гэхдээ таван жилийн өмнөхтэй харьцуулахад худалдан авагчдын тоо харьцангуй цөөн байгааг ажиглагчид хэлж байна.“Yum Brands” БНХАУ дахь бизнесийнхээ 20 орчим хувийг хоёр тэрбумаар үнэлж худалдахаар төлөвлөж байгаа бол Mcdonald's франчайз эрхээ мөн энэ хэмжээний мөнгөөр үнэлээд байгаа юм. БНХАУ-д 7200 салбартай “Yum Brands”-ийн тус улсын зах зээл дэх эзлэх хувь 2012 онд 40 хувь байсан бол өнгөрсөн жил 23.9 хувь болж буурсан. Харин “Mcdonald’s” брэндийнх 13.8 хувиар хэмжигдэж байгаа нь мөн л агшсан дүнд тооцогдоод байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй