“Ikea” компани “Malm” загварын 29 сая хувцасны шүүгээгээ эргүүлэн татахаар болжээ
Тавилга, гэр ахуйн бараа, бүтээгдэхүүн борлуулдаг хамгийн том сүлжээ болох “Ikea” компани АНУ-ын зах зээлээс “Malm” загварын 29 сая хувцасны шүүгээг эргүүлэн татахаар болсон байна. Учир нь 1989 оноос хойш тус компанийнборлуулсан шүүгээнд зургаан хүүхэд дарагдаж амиа алдсанаас гадна өнгөрсөн хугацаанд уг шүүгээтэй холбогдох 82 осол бүртгэгдэж байжээ. “IKEA”-ийн удирдлагууд бүтээгдэхүүний худалдан авсан оноос хамааран хэрэглэгчдэд нөхөн төлбөр олгох эсвэл шүүгээг тогтоох хэрэгслийг үнэгүй өгөх гэсэн сонголтыг худалдан авагчдад санал болгоод байна. АНУ-ын Бүтээгдэхүүний аюулгүй байдлын комиссын тэргүүний мэдээлснээр АНУ-д хоёр долоо хоног тутамд нэг хүүхэд тавилга эсвэл телевизорт дарагдаж амиа алддаг аж. Тиймээс “IKEA”-ийн авсан энэ удаагийн арга хэмжээ нь гэр ахуйн тавилгаас үүдэлтэй ослын талаарх ард иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чухал алхам болж байгааг албаныхан онцолж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй