Хүнсний үнэ буурчээ

Мэдээ

Наймдугаар сарын эхний байдлаар махны үнэ буурсныг Нийслэлийн статистикийн газраас мэдээлэв. Тухайлбал, үхрийн цул мах 1.9, хонины ястай махны үнэ 3.6 хувиар тус тус буурсан байна. Харин гурилын үнэ тогтвортой байгаа аж.“Алтан тариа” савласан нэг килограмм гурилын үнэ 800- 1500 төгрөгийн хооронд байна.

Мөн “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1289 төгрөгийн үнэтэй байгаа аж. Төмс, хүсний ногооны үнэ улирлын шинж чанартай буурч байгаа аж. Монгол төмсний үнэ 6.0 хувиар буюу 60 төгрөгөөр хямдарсан байна. Бас монгол лууван 155, байцаа 180, манжин 130 төгрөгөөр, сонгино 65 төгрөгөөр тус тус буурсан байна.

САНАЛ БОЛГОХ