Шарлотт хотод онц байдал зарлаад байна

Мэдээ

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Хойд Карилон мужийн Шарлотт хотод цагдаа нарын буудаж хороосон өнгөт арьстан залуу Кейт Ламонт Скот биедээ галт зэвсэгтэй байсан эсэх нь одоо хүртэл тодорхойгүй байна. Хэргийн бичлэгийг ням гарагт олон нийтэд ил болгосон ч Кейт Ламонт Скот буутай байгаа үгүй нь харагдахгүй байгаа юм. Түүнийг зэвсэгтэй байсан учир цагдаа нар гал нээхээс өөр аргагүй байсан гэж албаныхан тайлбарласан ч иргэд Кейт Ламонт Скотод ямар нэгэн зэвсэг байгаагүй, энэ бол өнгөт арьстнуудын эсрэг ээлжит гэмт хэрэг гэж эсэргүүцэл зарлаад байна. Тав хоног үргэлжилсэн эсэргүүцлийн улмаас олон нийтийн дунд эмх замбараагүй байдал үүсэж, Шарлотт хотод онц байдал зарлаад байгаа ажээ.



САНАЛ БОЛГОХ