“Тогтвортой хөдөө аж ахуй” төслийг нэг сая еврогоор хэрэгжүүлнэ
Герман, Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн II шатыг нэг сая еврогоор Монголд хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд Герман, Монголын яам хооронд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ. Тус яамны дэд сайд Ж.Сауле өнгөрсөн долоо хоногт Герман улсад айлчлах үеэрээ тус улсын малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааны тогтолцоог судалж, цаашид хамтарч ажиллах талаар холбогдох албаны хүмүүстэй уулзсан байна. Мөн Монголын даатгалын компаниудын боловсон хүчнийг чадавхжуулах, Тариалангийн даатгалын тухай хуулийг боловсруулахад мэргэжлийн зөвлөгөө авах чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцжээ.
Түүнчлэн сорт сорилтын загвар станц байгуулахад тоног төхөөрөмж нийлүүлэх, ажилтнуудыг чадавхжуулахад Герман улстай хамтрах аж. Үүнээс гадна АНУ-ын 20 гаруй компани Монголын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах сонирхолтой байна. Энэ талаар "AMC HAM Mongolia"-ийн ТУЗ-ийн дарга Жэймс Лиотта онцолсон юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй