Монгол сурагчид олон улсын олимпиадад түрүүллээ

Боловсрол

Олон улсын математикийн 13 дахь удаагийн олимпиад Казахстан улсын нийслэл Алматад энэ сарын 14-17-нд болсон байна. Энэхүү олимпиадад нийт 17 улсын 182 сурагч оролцжээ. Монгол Улсыг төлөөлж нийт гурван багийн 13 сурагч Алмата хотыг зорьсон байна. Олимпиадад “Орчлон”, “УБ-Эмпати”, Нэгдүгээр сургууль болон орон нутгийн сурагчид мэдлэг, чадвараа сорьж, өндөр амжилт үзүүлсэн сайхан мэдээтэй байна. Тэд маргааш эх орондоо ирэх аж. Тэмцээний талаар “УБ-Эмпати” сургуулийн математикийн багш Б.Ганбатаас зарим зүйлийг нэмж тодрууллаа.

-Манай сурагчид олимпиадад өндөр амжилт үзүүлсэн гэж сонслоо. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай улсаас энэ жилийн тэмцээнд дөрвөн сургуулийн сурагчид оролцож, гурван багт хуваагдсан. Тэднээс манай сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Цэнд-Аюуш алт Б.Алтангэрэл хүрэл медаль авсан, өндөр амжилт үзүүлж, улсынхаа нэрийг гаргалаа. Мөн нэгдүгээр сургуулийн М.Өнөболд, “Орчлон” сургуулийн сурагч М.Буянбилэг нар хүрэл медаль хүртсэн.

-Математикийн олимпиадад аль улсын сурагчид хамгийн хүчтэй өрсөлдөгч байв?

-ОХУ, Серби, Беларус, Болгар, Казахстан зэрэг улсын сурагчид их сайн байсан. Энэ олон өндөр хөгжилтэй орны сурагчдаас манай хүүхдүүд цойлж, алт, хүрэл медал авч чадлаа. Дасгалжуулагч багшийн хувьд сэтгэл өндөр байна.

САНАЛ БОЛГОХ