Чойбалсан-Манжуур чиглэлд зорчигч тээврийн автобус явж эхэллээ

Мэдээ

Монгол Улс, БНХАУ-ын хооронд хийсэн Авто тээврийн тухай хэлэлцээрийн дагуу энэ баасан гарагаас буюу хоёрдугаар сарын 17-ны өдрөөс Чойбалсан-Манжуур чиглэлийн байнгын зорчигч тээврийн автобус албан ёсоор явж эхэлж байна. Өмнө нь туршилтаар явагдаж байсан тээврээс бусад тохиолдолд албан бус буюу хулгайн зорчигч тээвэр хийгдэж байсан учраас ийнхүү амь даатгал бүхий байнгын тээврийг эхлүүлж байгаа ажээ. Албан ёсны гэрээт аж ахуйн нэгжээр Манжуур хот руу зорчих нь тусгай шугамаар дараалал, саадгүйгээр БНХАУ-д нэвтрэх боломжийг олгож байгааг Авто тээврийн үндэсний төвөөс онцолж байна.

Үүнээс гадна 2017 оны эхнээс хоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 17 мянга 400 зорчигч хот хооронд болон улс хооронд авто тээврээр аялаад байгаа аж. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16.8 хувиар өссөн дүн болжээ.




САНАЛ БОЛГОХ