Хамгийн хүчирхэг автомашин "Huracán Performante"-ийг танилцууллаа
Мэдээ
Италийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч "Lamborghini" компани "Huracán Performante"-ийн шинэ загвараа Женевийн авто шоуны үеэр танилцуулахаа мэдэгдлээ. Энэхүү загвар нь “Lamborghini”-ийн V10 хөдөлгүүртэй хамгийн хүчирхэг автомашин болсон гэдгээрээ олны анхаарлыг татаж байгаа юм. "Huracán Performante" нь 640 морины хүчтэйгээс гадна 1300 орчим кг жинтэй үйлдвэрлэгдсэн нь "Huracán"-ийн ердийн загвараас 39 кг-аар хөнгөн болжээ. Мөн жолоодлогын хяналтын системийг өмнөх загваруудаас илүү сайжруулсан нь энэ загварын нэг онцлог шинж болж байна. Үүнээс гадна шинэ “Huracán Performante” нь “Porsche 918 Spyder” загварын эзэмшиж байсан дээд амжилтыг эвдэж, Германы Нюрбургрингийн уралдааны замд шинэчлэн тогтоосон байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй