Катар улс Хөлбөмбөгийн ДАШТ-ийг угтан байгалийн хийн гарцаа нэмэгдүүлэхээр төлөвлөжээ

Мэдээ

Катар улс газрын гүний ордоос олборлох байгалийн хийн гарцаа 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тус улс 2022 онд Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Иймээс тэмцээн зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнгүүдийн бүтээн байгуулалтын томоохон ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд орлогын нэмэлт эх үүсвэр шаардлагатай болоод байгаа юм. Байгалийн хийн энэхүү шинэ төсөл Персийн булан дахь "North Field" уурхайд хэрэгжинэ гэж Катарын Төрийн өмчит "Qatar Petroleum" компани мэдээллээ. Төсөл хэрэгжиж эхэлбэл Катар улс өдөртөө хоёр тэрбум куб фит буюу ойролцоогоор 56 сая куб метр хэмжээ бүхий байгалийн хийг нэмж экспортлох боломжтой болно.

Харин одоогоор "Qatar Petroleum" компани "North Field" уурхайгаас өдөрт 594 сая куб метр байгалийн хий олборлож байна. Катарын Сангийн сайдын мэдээлснээр тус улс Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бүтээн байгуулалтын ажилд долоо хоног бүр хагас тэрбум ам.доллар зарцуулж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ