Мьянмар улс 2020 он гэхэд 7.5 сая жуулчин татахаар төлөвлөжээ

Мэдээ

2011 онд цэргийн дэглэм нуран унаснаар олон улсад нээлттэй болсон Мьянмар улс аялал, жуулчлалын салбараа хөгжүүлэхээр зорьж байна. Хэдий тийм боловч салбарын хөгжил эрх баригчдын зорьсон хэмжээнд хүрч чадахгүй байгаа ажээ. Сүүлийн тоон мэдээллээс харахад 2016 оны эцсийн байдлаар Мьянмар улсад 2.9 сая хүн зочилсон байна. Энэ нь жилийн өмнөх үзүүлэлтээс 38 хувиар огцом буурсан явдал болжээ. Үүнээс гадна аялал, жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд олон тооны зочид буудал баригдсан ч эдгээр нь хаалгаа барихаас аргагүй байдалд ороод байна. 2015 он хүртэлх таван жилд Мьянмарт 1300 зочид буудал баригдсан нь зочид буудлын тоо хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Зөвхөн Янгон хотод л гэхэд зочид буудлын хоосон өрөө 5000-д хүрчээ. Иймээс Мьянмарын Аялал% жуулчлалын яамнаас шинээр зочид буудал барих ажилд хязгаарлалт тогтоогоод байгаа юм.

Хэдий тийм боловч Мьянмар улс 2020 он гэхэд улсдаа 7.5 сая жуулчин татах мастер төлөвлөгөө боловсруулсан байна. Ингэснээр эдийн засагтаа 10.2 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтой гэж тус улсын Аялал, жуулчлалын яам тооцоолжээ.



САНАЛ БОЛГОХ