Дани улс ажиллах хүчний хомсдолд оржээ
Дэлхийд аж төрөхөд таатай байдлаараа тэргүүлдэг Дани улсын хөдөлмөрийн зах зээл ажиллах хүчний хомсдолд орсон байна. Иймээс гаднаас өндөр боловсролтой мэргэжилтнүүдийг авах асуудал чухалд тооцогдож байгаа юм. Хэдий тийм боловч Данийн цагаачлалын хууль хэт чанга байгаа нь асуудал үүсгэж байгааг тус улсын Сангийн сайд мэдэгджээ. Тухайлбал, Данийн "Jewelry Law" буюу Үнэт эдлэл хураан авах тухай хуулийн дагуу цагаачлал хүссэн иргэдийн үнэт эдлэлийг хураан авдаг. Мөн өнгөрсөн 16 жилийн хугацаанд л гэхэд цагаачлалын хуулиа 64 удаа чангаруулжээ.
Ийнхүү гаднын иргэдэд иймэрхүү өнгө аясаар хандах нь тэднийг "үргээх" нэг шалтгаан болж байгааг Данийн Сангийн сайд нь мэдэгдсэн байна. Үүнээс гадна Данийн эдийн засгийн өсөлт энэ онд 1.7 хувь, 2018 онд 1.3 хувь байх төлөвтэй байгаа аж. Харин хөдөлмөрийн зах зээлийн асуудлыг шийдэхгүй бол эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орж, зорилтот 2-3 хувьд хүрэхэд хүндрэл тулгарна гэж үзэж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй