Евро бүсийн ДНБ 0.6 хувиар өслөө

Мэдээ

Евро бүсийн эдийн засгийн өсөлт сүүлийн хагас жилийн хамгийн сулхан үзүүлэлттэй гарлаа. "IHS Markit" байгууллагаас мэдээлснээр Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн улирлын дүнгээр 0.6 хувиар өссөн байна. Энэ нь I улирлын үзүүлэлтээс 0.1 хувь буурсан дүн юм. Эдийн засгийн өсөлт ийнхүү саарахад үйлдвэрлэл удааширсан нь гол нөлөөг үзүүлжээ. Евро бүсийн эдийн засгийн үзүүлэлтийг үргэлжлүүлэн харвал худалдан авагч менежерийн нэгдсэн индекс долоодугаар сард 55.8 нэгж болж буурсан байна. Энэхүү үзүүлэлт зургаадугаар сард 56.3 нэгжээр хэмжигдэж байжээ.

Европын Төв банкны тэргүүн Марио Драги Евро бүс мөнгөний тэлэх бодлогоо дуусгавар болгоход хараахан бэлэн болоогүй байгааг мэдэгдсэн юм. Хэдийгээр эдийн засгийн өсөлт сэргэсэн ч үнийн өсөлт Европын Төв банкны зорилтоос хол хэвээр байна. Иймээс хүүгийн түвшнийг нам дор хадгалж, бонд худалдан авалтаа үргэлжлүүлэх шаардлагатай байгааг Марио Драги онцоллоо.




САНАЛ БОЛГОХ