Сансрын хөлөгт ашиглах боломжтой цэнэг хураагуур бүтээнэ

Мэдээ

Японы эрдэмтэд сансрын хөлөгт ашиглах боломжтой цэнэг хураагуур бүтээх ажлыг эхлүүлжээ. "Hitachi Zosen" компанийн бүтээж буй энэхүү цэнэг хураагуур илүү аюулгүй, найдвартайгаас гадна эрчим хүчний нягтаршил өндөр гэдгээрээ онцлог юм. Мөн энэхүү цэнэг хураагуур нь одоо ашиглагдаж буй литийн ион баттерейтэй төстэй боловч литийн ион нь хатуу төлөвт байгаа учраас ялгаатай. Хатуу төлөвт байгаа лити нь зарцуулалт удаан байдгаас гадна агаарын эрс тэс хэмд ажиллах чадвартай. Иймээс сансрын хөлөгт ашиглахад хамгийн тохиромжтой гэж "Hitachi Zosen" компаниас мэдэгджээ. Гэхдээ ийм төрлийн цэнэг хураагуурыг хэрэглээнд нэвтрүүлэхэд хугацаа шаардлагатай бөгөөд 2020 оноос хэрэглэгчдийн гарт хүрэх боломжтой гэж мэдээлжээ.



САНАЛ БОЛГОХ