Цусны төвийнхөн найман шинэ технологи нутагшуулна

Эрүүл мэнд


Цусны шинэ төвийн байрыг хоёрдугаар эмнэлгийн хашаанд барьж, ашиглалтад орууллаа


Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн зориулалтын шинэ барилгыг өнгөрсөн баасан гарагт ашиглалтад орууллаа. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаанд үүдээ нээж буй эл төвд цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах орчин үеийн тоног, төхөөрөмж суурилуулахаар болжээ. Тус төвийн шинэ барилгыг Монгол Улсын Засгийн газрын 2.94 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт болон Азийн хөгжлийн банкны 419 сая төгрөгийн нэмэлт санхүүжилтээр барьсан байна. Азийн хөгжлийн банкны Хөрөнгө оруул алт Цусны төвийнхөн найман шинэ технологи нутагшуулна "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5" төслийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд 8.2 сая, аймгуудын цусны салбар төвүүдэд 5.4 сая, нийт 13.6 сая ам.долларын хөрөнгө оруулах аж.

Цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэл олон улсын жишигт хүрнэ

Цусны төвийн шинэчлэлийн хүрээнд цус, цусан бүтээгдэхүүнийг туяагаар шарах, улаан эсийг глицеринжүүлэн хөлдөөж хадгалах, цусан бүтээгдэхүүний вирус идэвхгүйжүүлэх, донороос улаан эс, ялтаст эс, цагаан эсгүйжүүлсэн ялтаст эс дангаар нь ялгах технологиуд, хемолюминесценц, PCR зэрэг найман шинэ технологийг нутагшуулна.
Мөн дээрх төслийн хүрээнд тус төвд засвар үйлчилгээний загвар тасаг байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Ингэснээр Монгол Улсын цусны албаны үйл ажиллагаа, хүчин чадал 3-5 дахин нэмэгдэх бөгөөд цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэл олон улсын жишигт хүрэх боломж нээгдэж буй юм.
Олон нийтийг хамарсан донорын аян өрнүүлснээр байнгын донорын тоо 14755 болж 41.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ тоо 2011 онд 10436 байжээ. Донорын тоо өссөнөөр цус цусан бүтээгдэхүүний нөөц, үйлдвэрлэл нэмэгдсэн байна. Тодруулбал, 2015 онд 72642 нэгжид хүрч, өмнөх оноос 10.9 хувиар өсчээ.
Доноруудыг насных нь ангиллаар авч үзвэл, 2011 онд 17-24 насны донорууд 51.7 хувь байсан бол 2015 онд 47.6 болж буураад байна. Харин 30-39, 40- 49, 50 насны доноруудын тоо өмнөх онуудтай харьцуулахад нэмэгджээ.

САНАЛ БОЛГОХ