![](https://ubinfo-s3.s3.amazonaws.com/ubinfo-website-upload/e3e7679f-4d9d-420f-8ca4-605bd313305a.jpg)
Гэр бүлийн бизнесийн 3% нь л дөрөв дэх үе хүртлээ тэсдэг
Мэдээ
Гэр бүлийн бизнесүүд аль ч улс оронд эдийн засаг, ажиллах хүчний зонхилох хэсгийг бүрдүүлдэг баялаг бүтээгчид байдаг. Гэвч энэ гавъяаг дараа дараагийнхаа үед залгамжлуулах боломж гэр бүлийн бизнес эрхлэгчдэд тэр бүр байдаггүй нь харамсалтай. Хойд Америкт төвтэй гэр бүлийн бизнесийн сүлжээний явуулсан судалгаагаар гэр бүлийн бизнесийн 70 хувь нь хоёр дахь, 88 хувь нь гурав дахь үедээ зах зээлээс шахагддаг бол ердөө гурван хувь нь л дөрөв дэх үе хүртлээ тэсдэг байна. Тариачны хүүхэд тариачин, дархны хүүхэд дархан болох ёстой гэсэн аль дундад зууны уламжлалт ойлголт өнгөрсөн зуунд үгүй болсон нь хүн төрөлхтний сэтгэлгээ, оюун санаанд гарсан хамгийн том дэвшил гэж судлаачид үздэг. Хувь хүний ертөнцийг үзэх үзлийг бараг шахуу орвонгоор нь эргүүлсэн уг өөрчлөлт улс орны хөгжилд хэрхэн нөлөөлснийг нийгмийн сэтгэл зүй талаас нь тайлбарлан бичсэн Эрих Фроммын “Эрх чөлөөнөөс дайжихуй” ном бол өнгөрсөн зууны цуутай бүтээлүүдийн нэг. Ирээдүйгээ сонгох эрх чөлөө хүн бүрт нээлттэй болсны ачаар амьдралын их сургуулиас саятан, тэрбумтан төрсөн түүх олон.
Одоо ч гэсэн ийм сэтгэл хөдлөм түүхүүд “төрсөөр” л байгаа. Амьдралын их сургуулиас олж авсан боловсролоо амжилттай ашиглаж яваа тэд улс орон, хүн төрөлхтний өмнө түүхэн гавъяатай ч тэдний эл гавъяаг үр хойч нь тэр бүр залгамжилдаггүй. Тиймээс ч гэр бүлийн бизнесүүдийн ихэнх нь эхний хоёр үедээ дампуурдаг эсвэл бусад хүн худалдаж авдаг нь хөрөнгөтөн орнуудад хэдийнэ тодорхой болсон туршлага. Гол шалтгаан нь үе залгамжлагчдын ёс суртахуун нь бизнес авч явах хэмжээнд хүрдэггүй аж. Нэг ёсондоо гэр бүлийн бизнест хойч үеийнх нь ёс суртахууны доройтол өсөн дэвжихэд нь сөрөг нөлөө үзүүлдэг байна. хэдэн жилийн өмнө Time сэтгүүл нийгмийн доод давхаргын буюу боловсрол, хөрөнгө чинээ гэх зүйлгүй хэсгийнхэн чинээлэг үе чацуутнаа бодвол илүү хүнлэг, өрөвдөх сэтгэлтэй байдгийг сэтгэл зүйчид тогтоосон тухай нийтэлж байв. Туршилтын үр дүнд өөрийгөө хэт дөвийлгөх зан авир нь боловсрол сайтай, амжилттай ажилтай, өндөр орлоготой буюу ерөнхийдөө нийгэмд өндөр байр суурь эзэлдэг хүмүүсээс гардаг юм байна гэсэн дүгнэлтэд нийгмийн сэтгэл зүйчид хүрсэн аж. Үе залгамжлагчдад удирдагчийн зан чанар төлөвшүүлэхэд анхаарч эхэллээ Хувийн өмчийг үндсэн хуульдаа тунхаглаад хоёр дахь үедээ явж буй монголчууд одоо эл замналын эхэнд зогсож байна. Би хувьдаа дээрх жишгээс ангид байх хувь бидэнд тохиохгүй гэдэгт огт эргэлздэггүй. Яагаад гэвэл манай гэр бүлийн бизнесүүд ч дээрх соёлоор дутагдаж байгааг баячуудын хүүхдүүдийн балагт мэдээ хэт олон байдаг нь илтгэнэ. Угтаа гэр бүлийн бизнес, алдар нэрээ залгамжлах учиртай тэд ихэнхдээ гэмт хэрэг, садар самуун, мансууруулах бодис гээд болохгүй бүтэхгүйд нэр холбогдох нь түгээмэл. Ийм жишиг Монголд төдийгүй дэлхийн аль ч оронд бий.
Сарын өмнө өмнөд Солонгосын конломератуудын нэг Korean Air-ын залгамжлагч болох Чё Хюн Мин арга хэмжээний үеэр сурталчилгааны ажилтнаас сэтгэлдээ нийцээгүй хариулт хэлсэн гэж нүүр рүү нь ус цацсан. Ёс зүйгүй эл үйдлийг нь энгийн иргэд төдийгүй хууль тогтоогчид хүртэл хүчтэй шүүмжилж, Чё Хюн Мин “тэнэг” зангийнхаа төлөө уучлалт гуйсан юм. Монголд ч гэсэн “Би мөнгөн дээрээ гараад зогсвол чамаас өндөр”, “литр бензиний үнэ 20 мянган төгрөг болчихвол ингэж түгжирч явахгүй дээ” гэх зэрэг залуу үеийнхний ялзарсан моралийн илрэл болсон үгс зөндөө л дуулддаг. Хамгийн аймшигтай нь тэдний хувьд хүсэлд нь нийцээгүй л бол эцэг эхийн үг байтугай хууль журам, нийгмийн хэм хэмжээ, бусдын амь нас юу ч биш байгаа нь аймшигтай. Яг үнэндээ ертөнцийг үзэх ийм л үзэлтэй тэдэнд өв хөрөнгөө итгээд үлдээх бөх зүрхтэн байдаггүй. Тиймээс өрнөдийн орнуудад өөрөөсөө илүү санхүүгийн зөвлөхөө залгамжлагчтайгаа илүү ойр болгохыг зөвлөдөг бол азид компанийн удирдлагаас үүсгэн байгуулагчдыг шахах тактик баримталж байна. Apple-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс ч гэсэн тим Күүкийг олох гэж “удаан хүлээсэн” тухайгаа “Бүрэн цадиг”-таа дурссан байдаг. Харин Энэтхэгийн эдийн засгийн 90 хувь гэр бүлийн бизнесээс хамааралтай бөгөөд 94 хувь нь гурав дахь үе дээрээ зах зээлээс шахагддаг.
Үүнээс сэргийлэхийн тулд үе залгамжлагчдад удирдагчийн зан чанар төлөвшүүлэхэд ихээхэн анхаарч буй аж. Хөгжлийн гуравдагч загвараар явсан хятадад гэр бүлийн бизнес дэх өв залгамжлалд тулгарч байгаа бэрхшээл арай өөр. Тус улсын эдийн засаг өдий хэмжээнд хүрэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэр бүлийн бизнесүүдийн залгамжлагчдын талаас илүү хэсэг нь академик боловсролыг илүүд үзэх, эсвэл банк санхүү, технологи, хөрөнгө оруулалт, хувцас загвар гээд моданд орж буй салбарт тэмүүлж байна. Хонконг дахь Хятадын их сургуулийн санхүү, эдийн засгийн төвийн орлогч захи
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй