300 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг дэмжив

Засгийн газар

Бүгд Найрамдах Солонгос Улсын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2018 онд авах 300 сая ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Болорт өгчээ.

Зээл эргэн төлөх хугацаа 40 жил бөгөөд, үүнээс эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх аж. Харин зээлийн хүү 0.2 хувь, үйлчилгээний хураамж 0.1 хувь байна.

Уг зээлээр хоёр төсөл санхүүжүүлнэ. Үүнд “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төслийн хоёр дахь шат” төсөл бий. Энэ хүрээнд автобус болон дугуй хэрэгслийн худалдан авалт, автобусны хяналт шалгалт болон жолоодон шалгах, ашиглалт, засвар үйлчилгээний сургалт зэрэг ажлууд хийхээр төлөвлөжээ. Харин “Ухаалаг боловсрол” төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад мэдээлэл, технологийн интеграцичлагдсан анги танхим байгуулах, Сургагч багш бэлтгэх зэрэг ажлууд хийгдэх юм.

Засгийн газрын хуралдаанаар мөн Бүгд Найрамдах Хорват Улстай Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын холбооны хоорондын хэлэлцээрт нэмэлт оруулах тухай протоколын төслийг хэлэлцэн дэмжжээ.

САНАЛ БОЛГОХ