Орон сууцны үнийн индекс 2.3 хувьтай гарлаа
Зургадугаар сард орон сууцны үнийн индекс 2.3 хувьтай гарсан талаар Монголбанкнаас мэдээллээ. Энэ нь өмнөх сараас 1.1 хувиар буурсан дүн болж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 3.0 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны зургадугаар сарын дүнтэй харьцуулахад 10.3 хувиар буурчээ. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц болон хуучин орон сууцаар ангилж үзвэл шинэ орон сууцны үнийн индекс 15.5 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас 1.0 хувиар буурсан дүн болжээ. Харин оны эхэн үетэй харьцуулахад 3.0 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 8.7 хувиар буурчээ. Хуучин орон сууцны үнийн индекс -5.9 хувьтай гарсан бөгөөд энэ нь өмнөх сараас 0.7 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 4.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 12.5 хувиар буурсан үзүүлэлт болж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй