Таатай өдрүүд айсуй

Мэдээ

Манай оронд зуны саруудаас хамгийн дулаан нь долдугаар сар байдаг. Энэ сарын цаг агаарын тоймыг сонжвол, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр нийт нутгаар хэт халуун буурч, уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байх нь.

Наадмын өдрүүдэд тэнгэр ямар байх талаар сонирхуулъя. Энэ сарын 10-нд төвийн нутгаар, 11, 12-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Цаашдаа энэ сарын 14, 15-нд ихэнх нутгаар борооших төлөвтэй байна. Энэ сарын 11-нд зүүн зүгийн нутгаар, 12-нд ихэнх нутгаар түр зуурын бороотой байх нь. Наадмын өдрүүдэд үер усны аюулаас сэрэмжлэхийг иргэдэд сануулахад илүүдэхгүй болов уу.

Долдугаар сард агаарын дундаж температур, хур тунадас олон жилийн дунджийн орчим байх бөгөөд говийн нутгаар ахиу хур орох нь. Энэ нь таримал болон бэлчээрийн ургамлын ургалтанд таатай нөлөөлөхөөр байна гэж цаг уурчид үзжээ

САНАЛ БОЛГОХ