АНУ-д ажлын байрны сул орон тоо 345 мянгаар буурч, 5.5 сая болов

Мэдээ

Тавдугаар сард АНУ-ын хөдөлмөрийн зах зээл дэх шинээр гарч ирсэн ажлын байрны тоо өнгөрсөн сарынхаас буурч, энэ оны хамгийн доод цэгтээ хүрсэн гэж тус улсын Хөдөлмөрийн департаментаас гаргасан тайланд дурджээ. АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн ерөнхий тайланд үзүүлэлтүүд таагүй дүнтэй гарсан бол энэ удаагийн тайланд ч мөн таагүй үзүүлэлт олон байгаа аж. Тухайлбал ажлын байрны сул орон тоо тавдугаар сард 345 мянгаар буурч, 5.5 сая болсон нь энэ оны хамгийн доод үзүүлэлт болжээ. Тус тайланд тусгаснаар санхүүгийн үйлчилгээ болон бөөний худалдааны салбарын ажлын байрны орон тоо ихээр буурсан байна. Харин ажилд орсон иргэдийн тоо 5.09 саяас 5.04 сая болж буурчээ. Үүний зэрэгцээ 2.9 сая иргэн ажлаасаа гарсан нь өнгөрсөн сараас буурсан дүн болсон байна. Түүнчлэн ажлаас чөлөөлөгдсөн иргэдийн тоо 1.71 саяас 1.67 сая болж, буурсан аж. АНУ-ын ажилгүйдлийн түвшин зургадугаар сард 4.9 хувь болж өссөнд энэхүү сөрөг үзүүлэлтүүд хүчтэй нөлөөлжээ. 

САНАЛ БОЛГОХ