"Nestle" компани Tmall.com-оор бүтээгдэхүүнээ худалдаалж эхэллээ

Мэдээ

“Nescafe” кофе, “Perrier” цэвэр ус болон “KitKat” шоколад үйлдвэрлэгч “Nestle” компани онлайн худалдаагаа идэвхжүүлэхийн тулд БНХАУ-ын онлайн худалдааны хамгийн том компанитай хамтарч эхэллээ. Тус компани “Alibaba” группийн Tmall.com цахим хуудсаар дамжуулан “KitKat” шоколад, “Yinlu” самартай сүү зэрэг БНХАУ-ын жижиглэн худалдааны дэлгүүрт борлуулж байгаагүй 67 нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж эхлээд байна. Түүнчлэн “Nestle” компани 150 жилийнхээ ойг тохиолдуулан Tmall.com цахим хуудаст худалдаалагдаж буй 150 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй үнээр худалдаалж байгаа ажээ. Ингэснээр тус компани БНХАУ-ын онлайн худалдааны зах зээлийн өсөлтийн давуу талыг ашиглаж 2018 он гэхэд онлайн борлуулалтаараа АНУ, Европыг тэргүүлнэ гэж тус компанийн бүс хариуцсан захирал мэдэгдлээ. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын зах зээл дэх “Nestle”-ийн бүтээгдэхүүний эрэлт саарсан байна. Онлайн худалдаа болон эрүүл хооллолтын шинэ чиг хандлагыг удаан хугацаанд хайхралгүй явсан “Nestle” компанийн хувьд энэ нь БНХАУ-ын зах зээл дэх байр сууриа сэргээх, хэрэглэгчдийн худалдан авалтын шинэ хандлагыг дагах гэсэн оролдлого болж байгаа юм.

О.Намуун

Холбоо барих: namuun.o@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

САНАЛ БОЛГОХ