Maersk: АНУ олон улсын худалдаанд заналхийлж байна
Чингэлэг тээвэрлэлтээр дэлхийд тэргүүлдэг Данийн “Maersk” компани АНУ-ын гаалийн тарифаар дамжуулан хамгаалах бодлого нь олон улсын худалдаанд заналхийлж байна гэж мэдэгдлээ. Тус компанийн хувьд жил бүр дэлхийн нийт үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 15 хувийг тээвэрлэдэг байна. “Maersk”-ийн зүгээс "АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн яаж гарахаас үл хамаарч бидний хийсэн гэрээ болон тус улсад байгаа манай ажиллах хүчинд өөрчлөлт орохгүй" гэж таамаглаж байгаагаа мэдэгджээ. Түүнчлэн тус компанийн Гүйцэтгэх захирал Тронд Вэстлие "Ерөнхийдөө худалдааны саад тотгор дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулдаг" гээд "худалдааны саад тотгор бага байх нь худалдааны өсөлтийг дэмжээд зогсохгүй эдийн засгийн өсөлтөд ч эерэгээр нөлөөлдөг" гэдгийг онцолсон юм. Дэлхийн банкнаас олон улсын худалдааг ядууралтай тэмцэх гол арга гэж тодорхойлсон байдаг. Гэвч дэлхийн санхүүгийн хямралаас хойш хил дамнасан худалдааны өсөлт саарах болсон аж. Тухайлбал Дэлхийн Худалдааны Байгууллага олон улсын худалдаа энэ онд тав дахь жилдээ гурав хүрэхгүй хувийн өсөлттэй байна гэж тооцоолсон байна. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 7-нд гаргасан тайландаа "Олон улсын худалдаа 1990 оноос хойш дунджаар таван хувийн өсөлттэй байсан бол ирэх онд 3.6 хувьтай байна" гэж мэдэгджээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй