Истанбулд болсон халдлагын үеийн дүрс бичлэгийг дэлгэжээ

Мэдээ

Истанбулын Ататуркийн нэрэмжит Олон улсын нисэх онгоцны буудалд болсон халдлагын үеэр амиа алдсан иргэдийн тоо нэмэгдэж, 43 болсон гэж Турк улсын Дотоод хэргийн сайд мэдэгдлээ. Пүрэв гарагт “Birgun” сонины газраас халдлагын үеийн дүрс бичлэгийг олон нийтэд дэлгэсэн байна. Энэхүү дүрс бичлэгт гар буу барьсан, хар хувцастай нэгэн этгээд нисэх онгоцны буудлын ажилчид  болон зорчигчдыг айлган, сүрдүүлж байгаа нь бичигджээ. Харин тус улсын Цагдаагийн газрын мэдээлснээр халдлага үйлдэгчдийн нэг нь шатны дор тэсрэх бөмбөг байрлуулсан, хоёр дахь этгээд хүлээлгийн танхимд өөрийгөө дэлбэлсэн, гурав дахь нь үймсэн хүмүүсийг гарч ирэхэд нь дэлбэлэх зорилготойгоор нисэх онгоцны буудлын гадаа хүлээж байсан гэж мэдээлсэн байна. Түүнчлэн халдлагын дараа цагдаа нар Истанбул хотын 16 байршилд нэгжлэг хийж, энэхүү халдлагыг үйлдэхэд оролцсон байж болзошгүй, “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой 13 хүнийг баривчлаад байгаа аж. Одоогийн байдлаар халдлага үйлдсэн этгээдүүд ОХУ, Узбек, Киргиз улсын иргэд болох нь тогтоогдоод байгаа юм.


САНАЛ БОЛГОХ