В.Путин: Украйны асуудлыг орхиж, ОХУ болон Европын холбооны харилцааг сэргээх хэрэгтэй
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Украйны асуудлыг орхиж, ОХУ болон Европын Холбооны харилцааг сэргээх"-ийг уриаллаа. Энэ хүрээнд дэлхийн газрын тосны тэргүүлэх экспортлогчид болон томоохон худалдааны түншүүдтэйгээ бизнесийн харилцаагаа сэргээхээр эрмэлзэж байгаа юм. Тэрбээр “Үүний үр дүнд инфляцийн түвшин буурч, эдийн засгийн өсөлт 4 хувьтай болж эдийн засгийн орчин илүү гэгээлэг болно” гэж таамаглажээ. Санкт Петербург хотноо "Олон улсын эдийн засгийн форум" эхлээд байгаа бөгөөд арга хэмжээнд оролцогчдын тоо өмнөх жилүүдээс харьцангуй олон байгаа аж. Европын удирдагчдаас Италийн Ерөнхий сайд Маттео Рензо, Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер нар оролцож байгаа юм. ОХУ Украйныг өөртөө нэгтгэсний дараа АНУ болон Европын орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьж, бизнесүүдийн харилцааг хаасан юм. Ингэснээр Европоос ОХУ-д экспортлодог байсан компаниудын орлогын урсгал татарчээ. ОХУ-ын эдийн засгийн үзүүлэлт ч сүүлийн хорин жилийн хамгийн сул түвшинд хүрсэн бөгөөд энэ удаагийн "Эдийн засгийн форум"-аар ОХУ болон Европын Холбоо аль, аль нь эдийн засаг, бизнесийн харилцаагаа сэргээх сонирхолтой байгаа нь харагдаж байлаа. Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзсан байна.
О.Намуун
Холбоо барих: namuun.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй