Отгонтэнгэр, Сутай хайрхныг тахина

Мэдээ

Төрийн тахилгат хайрхнуудыг тахих ёслол таван жилд нэг удаа болдог. Уламжлал ёсоор Отгонтэнгэр, Сутай хайрханыг энэ жил тахина. Отгонтэнгэр уулыг тахих ёслол нөгөөдөр болох бол Сутай хайрхныг энэ сарын 24-ний өдөр тахих юм байна. Сутай хайрхныг тахихдаа Говь-Алтай аймгийн талаас гарах аж.Төрийн тахилгат хайрхануудыг тайх ёслолд Ерөнхийлөгчөөс гадна Завхан, Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, нутгийн удирдлага оролцоно. Дашрамд дурдахад, Монгол Улсын төрийн тахилгат 10 хайрхан байдаг. Эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг бататгах, ард иргэдийнхээ эх оронч, үндэсний үзлийг сэргээн бадраах утга санаа энэхүү тайлга тахилгын ёслолын ач холбогдолд оршиж буй.


САНАЛ БОЛГОХ