МУИС сургалтын төлбөрөө нэмэхгүй

Мэдээ

МУИС-ийн Удирдах зөвлөл өнгөрсөн зургадугаар сард хуралдаж, 2016-2017 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын үйлчилгээний зардал, сургалтын төлбөрийг баталжээ.

Шинэ хичээлийн жилийн бакалавр, магистр, докторын сургалтын болон дотуур байрны төлбөрийг шинэчлэн тогтоосон аж. Ингэхдээ өнгөрсөн жилийн жишгээр буюу сургалтын төлбөрт ямар нэг өөрчлөлт оруулаагүй байна.

Тодруулбал, МУИС-ийн бүрэлдэхүүн зургаан сургуулийн сургалтын нэг түвшний суурь төлбөр 224,000 төгрөг. Харин нэг багц кредитийн үнэлгээ 46,000- 96,600 төгрөг байна. Оюутны байрны төлбөрийн хувьд бүтэн хичээлийн жил суух бол 1, 3 дугаар байр 630 мянган төгрөг, 2, 5, 6 дугаар байр 450 мянган төгрөгийн хөлстэй. Хагас жилээр 1, 3 дугаар байрных 350 мянган төгрөг, 2, 5, 6 дугаар байр 250 мянган төгрөгийн үнэтэй.

САНАЛ БОЛГОХ