Гурван аймагт тархсан эрвээхийг устгаж эхэлжээ

Мэдээ

Монгол Улсын 85 сумын 760 мянган га талбайд хөнөөлт шавьж тархсан байгаа аж. Үүний 60 орчим хувийг зөвхөн цагаан эрвээхий бүрхжээ. Ялангуяа Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутагт цагаан эрвээхийн тархалт их байгаа аж. Уг эрвээхий нь тоосонцор ихтэй учир хүний харшлыг идэвхжүүлэхээс гадна байгаль орчинд хор хөнөөлтэй.

Хэрэв тоо толгойг нь цөөлөхгүй бол өндгөө шахаж, тухайн орчны ой мод, ургамлыг устгах аюултайг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тиймээс Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дахь эрвээхийг устгаж эхэлжээ.

Энэ жил ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажилд 700 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд 175 саяыг нь эрвээхий устгах ажилд зарцуулах аж.


САНАЛ БОЛГОХ