Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хоёр гарцтай болно

Мэдээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр дахь гарцыг ирэх сард нээх гэж байна. Шинэ гарцыг “Маршал таун” хотхоны талаас нээх бөгөөд хашаа, хаалга, явган хүний гарц зэргийг хийж дуусчээ. Тус хүрээлэнгийн үүдэнд автомашины зогсоол хүрэлцдэггүй, төвлөрөл ихтэй учир ийнхүү хоёр дахь гарцыг нээж байгаа аж. Гэхдээ шинэ гарцын хэсэгт ойрын үед үзвэр, үйлчилгээний цэг байгуулахгүй гэдгийг албаныхан хэллээ. Учир нь тус хүрээлэнгийн 2016 оны төсөвт энэ хэсгийн бусад бүтээн байгуулалтын мөнгийг тусгаагүй. Хүрээлэнгийн жилийн төсөв 3,5 тэрбум төгрөг байдаг бөгөөд үүний ихэнх нь ажилчдын цалин, цэцэрлэгийн арчилгаанд зарцуулагддаг байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийт 973 га.газар эзэмшдэгээс одоогоор 30 га газарт л бүтээн байгуулалтын ажил хийгээд байгаа юм.


САНАЛ БОЛГОХ