Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ буурч байна

Мэдээ

Нийслэлийн Статистикийн газрын 32 нэр төрлийн барааны үнэд хийсэн ажиглалтаар наймдугаар сард хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ буурсан байна. Гол бүтээгдэхүүнээс үхрийн махны үнэ зургадугаар сараас хойш, хонины махны үнэ дөрөвдүгээр сараас хойш буурчээ. Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 11.6 хувиар, үхрийн цул махны үнэ 5.1 хувиар, хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 9.1 хувиар буурсан байгаа аж. Үнийн хувьд “Хархорин” хүнсний захад хамгийн хямд байгаа бол “Меркури” захад хамгийн өндөр үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм. Харин гурилын үнэ харьцангуй тогтвортой байгаа аж. Тухайлбал дотоодын үйлдвэрлэгч “Алтан тариа” компанийн савласан нэг кг гурилын үнэ зэрэглэлээсээ хамаарч 800-1500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа аж. Харин “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1280 төгрөгийн үнээр борлуулагдаж байна.


САНАЛ БОЛГОХ