"Аз жаргалтай хот" байгуулах үйл ажиллагааны хөтөлбөрийг батлав
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар Нийслэлийн дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын “Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталлаа. Энэхүү хөтөлбөр нь үндсэн таван бүлгээс бүрдэж байна. Тухайлбал, Эдийн засгийн өсөлт, Дэд бүтцийн асуудал, Байгаль орчин ногоон хөгжил, Нийгмийн хөгжил, Засаглалыг сайжруулахаар төлөвлөжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэлд бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлж, үйлдвэрлэл инновацийг цогцоор нь хөгжүүлэхийг зорьж байгаа аж. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч нийслэлийн дарга ирэх дөрвөн жилд Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж, цэцэрлэг сургууль, хүүхдийн эмнэлэг, цэнгэлдэх хүрээлэн зэрэг иргэд рүүгээ чиглэсэн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээ онцолсон байна. Мөн Нийслэл хотыг аялал жуулчлалын төв болгохоор төлөвлөжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй