БНХАУ-ын хөдөлмөрийн бүтээмж хамгийн доод цэгтээ хүрчээ
БНХАУ-ын хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт 1999 оноос хойших хамгийн доод цэгтээ хүрсэн байна. Тодруулбал 1999 оноос хойш тасралтгүй өсч байсан тус үзүүлэлт 2007 оноос эхлэн буурч улмаар 2015 онд жилийн өмнөхтэй харьцуулахад улам буурч 6.6 хувийн өсөлтийг харуулжээ. Энэ нь АНУ, Япон зэрэг хөдөлмөрийн бүтээмж өндөр бусад оронтой харьцуулахад харьцангуй тааруу үзүүлэлт гэж шинжээчид дүгнэсэн. Эдийн засагчид хөдөлмөрийн бүтээмж буурсан шалтгааныг Азийн санхүүгийн хямралын улмаас улсын хэмжээнд аж үйлдвэрлэл саарснаас гадна төрийн аж ахуйн нэгжүүд нийт 775 сая ажлын байрны цомхотгол хийсэнтэй холбон тайлбарлаж байна.
Хятадын хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт ийнхүү огцом буурсан үзүүлэлтийг Дэлхийн банкны зүгээс "Дунд орлогын урхинд орсон" гэж дүгнэжээ. Түүнчлэн эдийн засагчид хөдөлмөрийн бүтээмж энэ байдлаараа суларсан хэвээр байвал аж үйлдвэрлэлээс үйлчилгээ, хэрэглээний эдийн засагт шилжиж буй тус улсын орлогын эх үүсвэр саарна гэж үзэж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй