Noble Group: Хоёр жилийн дотор дахин ашигтай ажиллаж эхэлнэ

Мэдээ

“Noble Group” хоёр жилийн дотор эргээд ашигтай ажиллаж эхэлнэ гэж тус группийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ричард Элман мэдэгдсэн байна. Үүнээс гадна стратегийн хөрөнгө оруулагч хайж байгаа гэдгээ мэдээлжээ. “Noble Group” сүүлийн жил хагасын хугацаанд ихээхэн асуудалтай тулгарч хүнд цохилтод ороод байгаа юм. Тухайлбал, санхүүгийн бүртгэлээ худал мэдүүлсэн, түүхий эдийн ханш унасан зэргээс үүдэн сүүлийн 20 жил анх удаа алдагдал хүлээсэн гэдгээ мэдэгджээ. Асуудлаас гарахын тулд хөдөө аж ахуйн салбар нэгжээ худалдах, нэмж хувьцаа гаргах зэргээр хөрөнгө босгож байгаа ч хангалттай үр дүнд хүрэхгүй байгааг шинжээчид онцолж байна. Тус групп уул уурхайн салбарын “Xanadu Mines”, “Aspire Mining” болон “TerraCom Resources” зэрэг компаниудад хөрөнгө оруулсан байдаг бөгөөд компанийн гол хувьцаа эзэмшигч нь БНХАУ-ын Хөрөнгө Оруулалтын Корпораци юм. 



САНАЛ БОЛГОХ