Томуугаар өвчилсөн бол антибиотик хэрэглэж болохгүй

Мэдээ

Хүйтний улирлыг даган айлчилдаг томуугаар өвчлөгсдийн 90-ээд хувь нь эмчилгээндээ антибиотик хэрэглэж болохгүйг УХТЭ-ийн захирал Г.Баясгалан анхааруулж байна. Учир нь антибиоти кийг зөвхөн нянгийн гаралтай өвчлөлд хэрэглэдэг аж. Харин томуу нь вирусээр үүсгэгддэг өвчин тул антибиотик эмчилгээ нь үр дүнгүй байхын зэрэгцээ тухайн өвчтөний биед антибиоти кийн дасал үүсэх өндөр эрсдэлтэй юм.

Антибиотикийн зохисгүй хэрэглээ болон уг эмийн үлдэгдэлтэй хүнсний улмаас антибиоти кийн тэсвэржилт үүсэж байгаа нь Монголын төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна. Энэ талаар ЭМЯ -ны ЭЭХХ -ийн дарга М.Уранчимэг мягмар гарагт болсон “Антибиоти кийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулъя” сэдэвт аяны нээлтийн үеэр хэллээ. ДЭМБ-ын удирдамжийн дагуу антибиотикийн талаарх мэдлэгийг сайжруулах долоо хоногийг дэлхий даяар арваннэгдүгээр сарын 14-21-нд тэмдэглэх юм байна. Аяны хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эм зүйч, иргэд, оюутан залуучуудын эмийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг хандлагыг сайжруулах шат дараатай ажлуудыг хийх аж.

Манайд сүүлийн гурван жилийн хугацаанд ба ктерлогийн шинжилгээний 3000 гаруй тохиолдолд хийсэн судалгаагаар ампициллин, цефазолин зэрэг өргөн хүрээний антибиотикуудад нянгууд 70-80 хувийн тэсвэржилттэй болсныг илрүүлжээ. Тиймээс өвчтөнд антибиоти кийн эмчилгээ бичиж өгөхдөө эмч нар тэсвэржилт үүсгэгчийг тодорхойлох шаардлагатай юм.

Мөн ард иргэдийн өвчнөө амар хялбараар эдгээх арга болох антибиоти кийг дур мэдэн худалдан авах , эмийн эмчилгээг дуусгалгүй орхих нь нянгийн тэсвэржилт үүсэх гол шалтгаан болдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа. Нэгэнт тухайн антибиоти кт тэсвэртэй болсон нянгаар өвчилсөн бол дараагийн шатны антибиотикийг хэрэглэх болдог байна. Гэтэл энэ нь эдийн засгийн хувьд маш өндөр зардалтай аж . Тиймээс уг эмийг зөв хүнд , зөв цагт, зөв тунгаар өгөх ёстой. Эмийн сангууд жороор олгох ёстой эмийг иргэдэд хяналтгүй олгодгийг таслан зогсоохын тулд хариуцлагын хатуу, үр дүнтэй механизм үгүйлэгдэж байгааг салбарынхан хэллээ.

САНАЛ БОЛГОХ