Халдвараас сэргийлэх уусмалууд
Мэдээ
Хүйтний улиралд амьсгалын замын халдварт өвчин нэмэгддэг. Тиймээс гэрийн нөхцөлд ийм төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх дараах бэлдмэлүүдээр хоолойгоо тогтмол зайлахыг зөвлөж байна.
-Сармисны уусмал:
500 грамм халуун усанд нунтагласан 4-5 хумс сармисыг хийгээд таван минутын дараа хоолойгоо зайлна.
-Содын уусмал:
100 грамм бүлээн усанд хоёр гр (цайны халбаганы тал) хийж хутгаад тэр даруйд нь хэрэглээрэй.
-Давсны уусмал:
100 грамм усанд таван гр (цайны халбага) хоолны давс буюу жамц давс хийж, найруулаад хоолойгоо зайлна. Эдгээр уусмалаар өдөрт 2-3 удаа зайлбал ханиад томуугаас гадна салхин цэцэг өвчнөөс ч сэргийлэх боломжтой юм. Мөн гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийж, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглээрэй.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй