Нойргүйдэлтэй тэмцэх арга
Нойр нь бие махбодь, тархийг амрааж, хүч сэлгэх, өдрийн турш гаднаас авсан мэдээллийг дахин боловсруулж хадгалах, дархлаа сэргээх гээд хүний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс эрүүл явахын тулд хоногт долоон цаг унтдаг байх хэрэгтэй. Стресстэй нөхцөлд ажилладаг бол өдөртөө 5-7 км алхах, хөнгөн гүйх зэргээр биедээ ачаалал өгч байх нь хэвийн нойртой байхад сайнаар нөлөөлнө.
Мөн кофе, цай, коланы төрлийн ундаа, шоколад зэргийг унтахаасаа 6-8 цагийн өмнөөс уухгүй байхыг хичээ. Унтах дөхөөд ирэхээр тамхиныхаа тоог багасгах шаардлагатай. Учир нь тамхин дахь никотин нь кофений кофеинээс илүүтэйгээр сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Элдэв асуудлуудыг орондоо орохоос өмнө мартаж, өглөө шийдэхээр түр хойшлуулж сурах хэрэгтэй. Унтахын өмнө хоол идэх хэрэггүй. Идмээр санагдвал самар, жимс, ногоо зэрэг гэдэс дүүргэдэг бүтээгдэхүүн идэхгүй байхыг хичээ.
Тэрчлэн сэтгэл санаагаа тайвшруулж, булчингаа суллахад чиглэсэн дасгал хийж, хөгжим сонсох зэрэг үйлдэл хийвэл нойргүйдэлд өртөхгүй.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй