Цаг хугацааны аялал

Зөвлөгөө

Зөвхөн шөнийн тэнгэрийн үзэсгэлэнг бишрэгч, цаг хугацааны машины байнгын зорчигчдод дараах газруудыг санал болгоё. Эртний хүмүүс зан үйлээ гүйцэлдүүлэх, тариа ногоо тарих цаг хугацаагаа тодорхойлох зорилгоор нар, сар, гараг эрхэсийн хөдөлгөөнийг анхааралтай шинждэг байжээ. Тиймээс тэдний энэ соёлын нэгээхэн хэсэг болсон археологийн дурсгалт газруудад шөнийн тэнгэрийг биширч суух нь мартагдашгүй мөч гэдгийг Ираны аялагч Бабак Тафреши хуваалцаж байна.

1. АНУ-ын Шинэ Мексик муж улс:

Эртний түүхэн дурсгалт цогцолборуудын төв гэгдэх Чако соёлын цогцолборт газар нь хамгийн харанхуй газрын нэг. Тиймээс ч энд шөнийн оддыг харахыг хүссэн олон нийтийн арга хэмжээ, одон орны фестиваль, эртний соёлын зан үйлүүдтэй танилцах үйл ажиллагаа их болдог.

2. Португалын Алмендриш цогцолбор:

Манай тооллын өмнөх VI зуунд эх сууриа тавьсан, Европын хамгийн эртний бүхэл чулуун тойрог болох Алмандриш нь Дэлхийн соёлын өвт газар юм. Олон нийтийг хамарсан шөнийн оддыг ажих арга хэмжээ нь эндэхийн гол үйл ажиллагаа юм.

3. Грекийн Солирын сүм:

Шинжлэх ухааны зөгнөлөөс ангид орших цорын ганц газар энэ ч байж болох юм. Мянган жилийн тэртээ эндэхийн олон зуун мянган лам шөнийн тэнгэрийг тольддог уламжлалтай байжээ.

4. Кенийн Сибилой цогцолбор:

Ирээд буцдаг тэрхүү тэнгэрээ зөвхөн эндээс л тод томруун харж болох мэт. Кенийн умард хэсэгт байрлах Туркана нуураас алс хол орших энэхүү цогцолбор газар хүн төрөлхтний өлгий нутаг юм. Учир нь эндээс 3.5 сая жилийн настай бидний өвгийн чулуужсан булш олдсон түүхтэй.

5. Австралийн Улуру-Ката- Тьюта цогцолбор:

Австралийн нутгийн уугуул иргэдийн соёлын хамгийн ариун дагшин газар. Энд тэнгэр эцэг, газар эх хэрхэн бий болсон түүхийг хүүрнэсэн хадны гайхалтай сүг зураг бий. Хотын иргэд гэрлийн бохирдлоос зугтан, гараг эрхэсийн гоо үзэсгэлэнг биширдэг хамгийн дуртай газар нь ажээ.

САНАЛ БОЛГОХ