3335

"ОЮУ ТОЛГОЙ"-Н ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА

 Нийтэлсэн огноо: 2016 оны 05 сарын 06 19:26

"Оюу толгой" компани гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай бүх зөвшөөрөл авч, компанийн хувьцаа эзэмшигчид болох "Rio Tinto" групп, Монгол Улсын Засгийн газар, 

"Turquoise Hill Resources" компани 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, уурхайг өргөтгөхөөр шийдвэрлэсэн байна.

2020 оноос олборлож эхлэхээр төлөвлөж буй гүний уурхайн хүдэр дэх зэсийн агуулга ил уурхайнхтай харьцуулбал гурав дахин илүү буюу 1.66 хувь байх юм. 2027 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх "Оюу Толгой" компани баяжмал дахь агуулгаараа жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэнэ.Одоогийн байдлаар энэ үзүүлэлт нь 175-200 мянган тонноор хэмжигдэж байгаа юм.

"Оюу толгой" компани дээр 989 ханган нийлүүлэгч ажиллаж байгаа. Бүтээн байгуулалтын ажлын ид үед уурхайн төсөлд 3,000 хүн ажиллах юм байна.

Д.Хаш-Эрдэнэ

Холбоо барих: KhashErdene.D@bloombergtvmongolia.com

Anu.G@bloombergtvmongolia.com

САНАЛ БОЛГОХ