"Хэн хамгийн олон “Hot dog” идэх вэ" уралдааны аваргууд тодорлоо

Мэдээ

АНУ-ын Тусгаар тогтнолын баярыг угтан Нью-Йорк хотноо “Hot dog” идэх уралдаан боллоо. Арван минутын дотор хамгийн олон "Hot Dog" идсэн нь ялагч болох дүрэмтэй энэхүү уралдаан эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрөлд явагдсан байна. Эмэгтэй төрөлд аваргын цолоо хамгаалагч Лас Вегас хотын иргэн Мики Судо 32 ширхэг “Hot dog” идэж, ялалт байгууллаа. Харин эрэгтэйчүүдийн төрөлд аваргын цолоо баталж буй Жое Честнат 70 ширхэг “Hot dog” идсэнээр уралдааныг хошуучилсан байна. Жое Честнатийг хөгжөөн дэмжигчид нь “Jaws” буюу "Эрүү" хэмээн хочилдог байна. Тэрбээр энэхүү тэмцээний өмнө 73.5 ширхэг “Hot dog” идэж дэлхийн шинэ "Дээд амжилт"-ыг тогтоож байсан юм. Дашрамд сонирхуулахад энэхүү уралдааныг зохион байгуулагч АНУ-ын хамгийн алдартай “Hot dog”-ийн сүлжээ ресторан “Nathan's Famous” энэ онд "100 жил"-ийн ойгоо тэмдэглэж байгаа ажээ.


САНАЛ БОЛГОХ