Хундага дамжуулан унагах үзүүлбэрийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Мэдээ

Дубай хотод байрлах “The Huddle” хэмээх спорт клубт дэлхийн хамгийн урт “drop shot” буюу хундага дамжуулан унагах үзүүлбэрийг амжилттай хийж, Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тус клубийн зохион байгуулагчдын хэлж байгаагаар виски болон энергийн ундаа бүхий зургаан мянга 328 хундага бэлтгэсэн байна. Харин үүнээс дөрвөн мянга 578 нь амжилттай дамжин унаж, Гиннесийн дээд амжилтыг тогтоожээ. Уг үзүүлбэрийг бэлтгэхэд нийт 160 орчим хүн оролцож, бүтэн таван сарын турш бэлтгэсэн бөгөөд үзүүлбэр 55 секунд үргэлжилсэн байна. Мөн энэхүү үзүүлбэр амжилттай болсноор Дубай хот 130 дахь Гиннесийн амжилтаа бүртгүүллээ. Шинэ дээд амжилтаас өмнө 2013 онд Бахамын “Senor Frog” зоогийн газрынхан дөрвөн мянга 109 хундага дамжуулан унагаснаар Гиннесийн дээд амжилтыг эзэмшиж байсан ажээ.



САНАЛ БОЛГОХ