Олимпийн цахим суваг нээлтээ хийнэ

Мэдээ

Ням гарагийн шөнө “Рио 2016” Олимпийн наадмын хаалтын үйл ажиллагаа болж, галт бамбар бөхөх үед Олимптой холбоотой шинэ төслийн хэрэгжилт эхлэхээр хүлээгдэж байна. Тухайлбал 450 сая ам.долларын өртөг бүхий төсөл болох Олимпийн цахим суваг албан ёсны нээлтээ хийх гэж байна. Цахим сувгаар Олимпийн спорт, тэмцээн болон шинэ залуу тамирчдыг сурталчлах, авилга, сэргээшийн асуудал гээд спортын ертөнцөд болж буй бүхий л мэдээлэл, үйл явдлыг багцлан хүргэхийг зорьж байгаа аж. Цахим суваг нь гар утасны аппликейшнаар дамжин хэрэглэгчдэд үнэ төлбөргүй хүрэх юм. Түүнчлэн жилийн 365 хоногт 24 цаг ажиллахаар болсон байна. Уг төслийг Олон улсын Олимпийн Хорооны 2020 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байгаа бөгөөд 2014 онд анх баталж байжээ. Харин Цахим сувгийн төв оффис Испанийн Мадрид хотод байгуулагдсан бөгөөд одоогоор 25 орны 100 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.


САНАЛ БОЛГОХ