"Star Trek"-ийн 50 жилийн ойд зориулж 4 төрлийн марк гаргажээ

Мэдээ

"Star Trek" киноны 50 жилийн ойд зориулан АНУ-ын Үндэсний шуудангийн компани дөрвөн төрлийн маркийг худалдаанд гаргалаа. Киноны өнгө төрхийг бүрэн харуулсан эдгээр маркийн цуглуулга нь алдарт бүтээлийн талаарх дурсамжийг хүмүүстэй хуваалцах боломж олгоно гэж тус компанийнхан үзэж байна. Дурсгалын маркийн цуглуулгыг есөн ам.доллароор худалдан авах боломжтой ажээ. АНУ-ын Үндэсний шуудангийн компани зөвхөн түүхэн хэмжээний онцлох бүтээлүүдийг нэгтгэдэг бөгөөд "Үүрд дурсагдах АНУ"хэмээх төслийнхөө хүрээнд уг маркийг бүтээсэн байна. Үүнээс өмнө АНУ-ын цэргийн хүчний хүндэт медаль болох Алдрын одонг дүрсэлсэн маркийн цуглуулгыг уг төслийн хүрээнд бүтээжээ. Анх 1966 онд “NBC” телевизээр гарч эхэлсэн “Star Trek” цувралын 50 жилийн ой есдүгээр сарын найманд тохиож байгаа юм.



САНАЛ БОЛГОХ